2010/02/20

"Шавь төвтэй сургалт" судалгааны багийнхандаа

Судалгааны асуулгаа нилээд нухацтай боловсруулж хянан нягталж дуусгалаа. Доорх холбоосоор татаж аваарай.

Шавь төвтэй сургалтыг сурагч төвтэй гэж нэрлэх болсон гэнэ. Иймээс асуулгад энэ нэр томъёог засаад оруулчихлаа. Шинээр татаад аваарай.

Татах холбоос:
share.gogo.mn/UlCahZznyU50481266853149/Shavi tuvtei surgalt - asuulga_zassan.doc


Багш ба сурагчаас авах асуулга тус тусдаа байгаа. Мөн судалгаа авах хүмүүс судалгааны хажуугаар ажиглалт хийх ёстой. Бас хичээлийн эрхлэгч багш нараас ярилцлага авах ёстой шүү. Энэ хоёр зүйлийн холбогдох материалыг дээрх материалд бас оруулсан байгаа.

Судалгаа авах багшийн гишүүд нэг сургуулийн ахлах ангийн 40 хүүхэд, 10 багшаас асуулга авах ёстой шүү. Багш нарт 2 хичээлийн эрхлэгч, бага, дунд ангийн багш нарыг оруулна.

Манай багийн С.Болормаа, Б.Болормаа, Б.Сувдаа, Ц.Туяа, Х.Цэрэндолгор, Т.Энхпүрэв, Л.Даваамаа нар сургуулийнхаа багш, сурагчдаас дээрх асуулгыг авах болсон шүү. Асуулгаа ирэх 7 хоногийн 5 дахь өдрөөс өмнө авч, надад материалаа өгөөрэй.

No comments:

Post a Comment